명주병원

메뉴 전체 보기
Олон улсын эрүүл мэндийн төв
мэргэшсэн төвийн
тасгийн танилцуулга
Эмнэлгийн ажилтнуудын
Онлайн эмчилгээний хүсэлт
Language
мэргэшсэн төвийн
  • Зүрх судасны төв
  • Зүрх, судасны өвчний нэгдсэн эмчилгээ, бага тунтай, өндөр нарийвчлалтай ангиографийн төхөөрөмж, чадварлаг эмч мэргэжилтнүүдээр бүрдсэн гибрид мэс заслын өрөө, зүрх судасны өвчлөлийн системчилсэн үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж байна.
  • Тархи судасны төв
  • 365 өдөр 24 цаг тархины судасны өвчлөлийн алтан цагийг хамгаална! Тархины судасны эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэхээс эхлээд нөхөн сэргээх хүртэл эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна.
  • Нуруу нугасны төв
  • Нуруу, хүзүү, стеноз, зэрэг өвчнийг эмнэлзүйн арвин туршлагатай хамт олон, эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан үнэн зөв оношилж, эмчилгээ хийж байна.
  • Үе мөчний төв
  • Мөр, өвдөг, гар, хөл гэх мэт үе мөчний өвчлөлийг тус бүр эмнэлзүйн арвин туршлагатай хамт олон, эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан үнэн зөв оношилж, эмчилгээ хийж байна.
  • Интервенцийн төв
  • Судасны болон хэвлийн хөндийн төрөл бүрийн өвчнийг мэс заслын бус шинэ эмчилгээний аргаар эмчилдэг
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны төв
  • Хоол боловсруулах эрхтний өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн эмч нар хоол боловсруулах эрхтний эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх эмчилгээг чанартай хийж байна.
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны төв
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны тасгийн эмч нь амьсгалын замын өвчтөнд CT-г ашиглан амьсгалын замын өвчнийг оношлохоос гадна нэг цэгийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
  • Мэс заслын төв
  • Мэс заслын төв нь ходоод гэдэс, бүдүүн гэдэс, элэг цөс, нойр булчирхай, эрхтэн шилжүүлэн суулгах, түлэгдэлт, /бамбай булчирхай, шулуун гэдсний өвчин (геморрой/перианал фистул/) зэрэг олон төрлийн мэс заслын эмчилгээг хийдэг
  • Эрүүл мэндийг дэмжих төв
  • Мёнжү эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төв нь Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорациас томилогддог эрүүл мэндийг дэмжих төв бөгөөд үндэсний эрүүл мэндийн үзлэг, хорт хавдрын 6 төрлийн үзлэг, нярайн үзлэг, тусгай үзлэг, хөдөлмөр эрхлэлтийн үзлэгийг хийдэг. Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, нарийн мэргэжлийн эмч нар нэг цэгийн үзлэг үйлчилгээг хийж, оношилгоо хэвийн бус илэрсэн тохиолдолд шаардлагатай эмчилгээг хийж байна.
  • Нөхөн сэргээх эмчилгээний төв
  • Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтнүүд нарийн оношлиж, физик эмчилгээний эмч, хөдөлмөр засалч нар нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
  • Өвдөлт намдаах эмчилгээний төв
  • Нурууны өвдөлт, хүзүүний өвдөлт, хагалгааны дараах өвдөлт зэрэг төрөл бүрийн өвдөлтийг эмчлэх 1: 1 харьцаатай өвдөлтийн эмчилгээнд анхаарлаа хандуулдаг. Бид өвчтөний ачааллыг багасгаж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхээр системтэй ажиллаж байна.
  • Хиймэл бөөрний төв
  • Бидний биеийн шүүлтүүр’ Бөөр нь ходоодны арын зүүн, баруун талд байрладаг, насанд хүрсэн хүний ​​атгасан гарын хэмжээтэй буурцаг хэлбэртэй хос эрхтэн бөгөөд бие дэх хог хаягдлыг гадагшлуулж, гомеостазыг хангадаг эрхтэн юм.
  • Радиологиологийн төв
  • Төрөл бүрийн өвчнийг дүрс оношилгоо ашиглан урьдчилан илрүүлэх, эмчлэхээс гадна прогнозыг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх боломжтой юм.
  • Робот мэс заслын төв
  • Робот мэс заслын төхөөрөмж нь ердийн болон дурангийн мэс заслаас давсан орчин үеийн эмнэлгийн төхөөрөмж юм. Робот мэс заслыг ашигласнаар бид дурангийн хагалгааны нарийвчлал, тогтвортой байдал, эдгэрэлтийг сайжруулж, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг.
  • Шүдний төв
  • Байгалийн шүдийг хамгаалахын тулд оновчтой шүдний эмчилгээ! Хамгийн сүүлийн үеийн хяналтын тоног төхөөрөмж, эмнэлзүйн арвин туршлага хамт олон үнэн зөв оношлиж аюулгүй эмчилгээ үзүүлдэг.
  • Бүс нутгийн яаралтай түргэн тусламжийн төв
  • Яаралтай тусламжийн эмч, сувилагч нар жилийн 365 өдөр, 24 цагийн турш, ямар ч үед тохиолдож болзошгүй яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.
  • Толгой эргэх өвчний төв
  • Толгой эргэх өвчнийг үнэн зөв оношлохын тулд шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй эмчлэх нь маш чухал юм. Үүний тулд Мёнжү эмнэлгийн Толгой эргэх өвчний төв нь нарийн мэргэжлийн эмч нараар нэг цэгийн эмчилгээг түргэн шуурхай хүргэж байна.